/ Мэдээ мэдээлэл / ӨНДӨР НАСТАНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН ХҮЛЭЭН АВАВ.

ӨНДӨР НАСТАНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН ХҮЛЭЭН АВАВ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байсан үе үеийн ахмад буурлуудаа Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд Хэлтсийн дарга буюу даргын зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн Сар шинийн мэнд хүргэж мөн Цагдаагийн байгууллагын болон хэлстийн ололт амжиллттай зарим ажил үйлс, өөрчлөлт шинэчлэлтээс танилцуулав. Гавьяаны амралтандаа байгаа ахмад ажилчидаа төлөөлж бэлтгэл дэд хурандаа Х.Пүрэвсүрэн, бэлтгэл хошууч А.Бямбаа нар талархалын үг хэлж бэлтгэл дэд хурандаа С.Чулуунбат өөрийн зохиосон шүлгийн дээжээс уншиж өгч хэлтсийн хамт олонд мэндчилгээ уламжлав.Ахмадууддаа сар шинийн баяр угтаж гарын бэлэг гардуулан МУСТА,цагдаагийн ахмад Ж.Болдбаатар, цагдаагийн ахмад Б.Базардорж, цагдаагийн ахмад Ш.Энхтайван нар болон хэлтсийн дарга, ахмадын төлөөлөлөөс ая дууны мэндчилгээ өргөлөө. Ахмад буурлуудаас хамгийн өндөр настан нь энэ жил нас сүүдэр 84 хүрч байгаа юм байна."Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө Чиний төлөө үхье гэж эх орон..." ард түмнийхэээ төлөө тангараг өргөж явсан цагдаагийн бэлтгэл ахмадууддаа болон тэдгээрийн гэр бүл үр хүүхдүүдэд эрүүл энх байж, аз жаргал инээд хөөрөөр бялхаж явахыг хүсэн ерөөе..

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-11-25
Эрэн сурвалжилж байна