/ Мэдээ мэдээлэл / МАНАЙ ХЭЛТСИЙН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР "НЭРЭМЖИТ ШАГНАЛ"-АА ГАРДУУЛЛАА.

МАНАЙ ХЭЛТСИЙН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР "НЭРЭМЖИТ ШАГНАЛ"-АА ГАРДУУЛЛАА.

Сар шинийн босгон дээр буюу битүүний өдөр /2015.02.18/ тус хэлтсийн үе үеийн дарга нарын төлөөлөл болж хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ц.Эрдэнэбат, Х.Энхжаргал, Э.Гантулга, Д.Ядамдорж нар ирж алба хаагч нарт Сар шинийн мэнд хүргэн Тус хэлтсийн үе үеийн дарга нараас уламжлал болгон олгож байх болсон Үе үеийн дарга нарын "Хүндэт өргөмжлөл", болон мөнгөн шагналаар Хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном, Ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганбаатар, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар нарыг шагналаа. Дарга нартаа болон хэлтсийн бие бүрэлдэхүүнд Уртын дуу болон морин хуурын аялгуугаар мэндчилгээ өргөн барив. /Жич: Хүндэт өргөмжлөлийг болон түүн дээрх үгийг, дарга нарын нэрсийг уншаарай. Бас л гоё, үнэхээр ховор тохиох шагнал байна лээ шүү..../ Шагнал авсан дарга болон алба хаагч нартаа бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс баяр хүргэе. Манай хэлтсийг төдийгүй Монгол Улсын цагдаагийн байгууллагыг удирдаж явсан, цагдаагийн байгууллагад ажил нэрээ дуурсгасан хэлтсийн үе үеийн дарга нараараа бид бахархахаас аргагүй. БАЯРЛАЛАА.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-11-25
Эрэн сурвалжилж байна