/ Мэдээ мэдээлэл / "ГЭР БҮЛДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ " ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ГЭР БҮЛДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ " ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Улаанбаатар хотын цагдаагийн газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс хамтран Улаанбаатар хотын Цагдаагийн анги хэлтсийн дарга нарын дунд "Гэр бүлдээ хүндэтгэл үзүүлэе" өдөрлөг хүлээн авалтыг 2015 оны 03 дугаар сарын 21 ний өдөр Сүнжингранд зоогийн газарт зохион байгууллаа. /2013 онд манай хэлтсийн дарга анх удаа санаачлан зохион байгуулж байсан энэ удаагийнх 2 дах нь байлаа./Арга хэмжээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, Дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа болон анги хэлтсийн дарга нар гэр бүлийн хамт оролцлоо. Арга хэмжээг МУ-ын Гавьяат жүжигчин Чулуунхүү гуай хөтлөн явуулж ая донжыг тааруулан явуулсан ба арга хэмжээнд МУСТА, дуучин н.Баярт,МУСТА дуучин Б.Болдбаатар, МУСТА, Дуучин н.Нарантуяа, МУСТА, цагдаагийн ахмад Ж.Болдбаатар, МУСТА, цагдаагийн хошууч Алтанзул, залуу дуучин, цагдаагийн ахмад Базардорж, цагдаагийн ахмад Л.Нандинбаатар болон бусад уран бүтээлчид ая дууны мэндчилгээ өргөн барьлаа. Уг арга хэмжээгээр " Өргөмжлөлт эх" шалгаруулан өргөмжлөл гарын бэлэг гардуулсан ба арга хэмжээнд ирсэн хэлтэс албадын дарга нарт дурсгалын өргөмжлөл гардуулан өгөв. Тус хэлтсээс болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтран шийдвэрлэсэн нэг сонирхолтой зүйл бол "Сугалаа" байлаа. БНХАУ, ОХУ тус бүр рүү зорчих цалинтай 7 хоногийн чөлөө, Сүүж амралтанд гэр бүлийн хамт амрах 7,5,3 хоногийн цалинтай чөлөө зэрэг өндөр шагналууд эзнээ ээлж дараалан олж баярлуулж, бусад бүх сугалаа ч бүгд хүүхдийн удирдлагатай тоглоомон машинаас эхлээд дарс, шар айраг, амтат бялуу тарвас, алим баавгайтай чихэр, улаан малгайт чихэр зэргээр бүгдийг хонжвортойгоор зохион байгуулсан. Хөгжилтэй тоглоом ч энэ удаа уламжлал ёсоор явагдаж "нүүр хагаруулав".Арга хэмжээний төгсгөлд "Энэ нэгэн мартагдашгүй өдрийн дурсгал болгон татуулсан "Фото зураг"-ийг хүн болгонд гардуулан өгч инээд хөөр, дуу хуур, ханийн хайрын үг, харц энэрэлээр дүүрэн арга хэмжээ өндөрлөв

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-11-25
Эрэн сурвалжилж байна