/ Төсвийн гүйцэтгэл KPI / ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ

ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ

“Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын  хавсралт 2 (Үлгэрчилсэн загвар)

 

 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА ДУЛАМСҮРЭНГИЙН БАТМӨНХИЙН

ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ

(Илтгэх хуудас)

           

 

НЭГ. ТАЛУУДЫН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ

 

1. Менежерийн үүргийн биелэлт

1.1.Менежерийн үр дүнгийн гэрээ(цаашид "Гэрээ" гэх)-ний хавсралт болох “Нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан,тусгай  ажил, үйлчилгээнээс бусад 18 нийт ажил, үйлчилгээ (гарц)-ний хэрэгжилтийг ажил, үйлчилгээ  тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

                                                                                                                                             Хүснэгт 1

Гэрээнд тусгагдсан  нийт ажил, үйлчилгээ, тэдгээрийн шалгуур үзүүлэлтбүрээр хүрэх  түвшин

(тоо, чанар, хугацаа)

Жинхэнэ гүйцэтгэл

(тоо, чанар, хугацааны шалгуур

үзүүлэлт бүрийн хүрсэн түвшингээр)

Тухайн нийт ажил, үйлчилгээний биелэлтэд ТШЗ-ийн өгсөн үнэлгээ

(Нийт ажил, үйлчилгээ бүрийн  биелэлтэд 0-30 оноо)

1

2

3

Ажил, үйлчилгээ 1.1.1: Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ажлыг зохион байгуулсан ажил, үр дүн.

Шалгуур үзүүлэлт: Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ахиц гарсан байна.

(Ажил, үйлчилгээний нэр, шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин)

Хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн дээд байгууллага, Монгол улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд , Цагдаагийн ерөнхий газрын дарга нараас үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр өгсөн үүрэг чиглэлүүдийг хэрэгжүүлэх ажлыг хэлтсийн хэмжээнд зохион явуулах удирдамж төлөвлөгөөг жил, улирал, сараар гарган, хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж, үр дүнг тухай бүр дүгнэн ажиллаж байна. Үүнд:

  • Хууль зүйн сайдын 2014 оны а/248 дугаар тушаал “архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” болон цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг 2015 оны эхний улирлын байдлаар гаргаж хүргүүлсэн.
  • Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, хууль зүйн сайд Д.Дорлигжавын өгсөн үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлтсийн удирдлага баталж, биелэлтийг хангуулж ажиллаж байна.
  • Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийн Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлтсийн удирдлага баталж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.
  • Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 36 тоот албан бичгийн дагуу өгөгдсөн үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэлтсийн удирдлага баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

      Цагдаагийн Ерөнхий Газрын даргын зөвлөлийн хуралдааны шийдвэр, өгсөн үүрэг чиглэлийг тухай бүр нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж биелэлтийг ханган ажилласан.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 34 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тус хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн а/03 тоот тушаалаар хэлтсийн “Дотоод журам”-ыг шинэчлэн баталж, журмыг алба хаагчид үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж байна.

2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14.00-17.30 цагийн хооронд Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын зааланд УБХЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, цагдаагийн хурандаа Ганбаяр, цагдаагийн хурандаа Пүрэвсүх, цагдаагийн хурандаа Баярсайхан, Нямгэрэл нар чиглэл чиглэлээрээ мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгснийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр рапортын дараа ахлах мөрдөн байцаагч орлогч, цагдаагийн ахмад Б.Ганбаатар гэмт хэрэгтэй тэмцэх эрх бүхий алба хаагчдад сургалтын хэлбэрээр танилцуулж, сургалтын дэвтэрт тэмдэглэлийг хөтлүүлж, сонирхсон асуултанд нь хариулт өгч ажилласан.

“Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө“-нд цагдаагийн байгууллагатай холбогдолтой заалтуудаар Цагдаагийн хэлтсийн хэмжээнд болон хуулийн бусад байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, төлөвлөгөөнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр доромжлон хэрцгий, хүнлэг бусаар харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн заалтыг тусгайлан оруулж улирал бүр үр дүнг тооцон  ажиллаж хэвшсэн.

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 384 дүгээр тогтоол, Цагдаагийн Ерөнхий Газрын 2014 оны 911 дүгээр тушаалаар батлагдсан “Мэдээллийн ил тод байдлыг хангах, сурталчлах” /код-135/ журмын дагуу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөх болсонтой холбогдуулан шилэн дансны мэдээллийг мэдээллийн самбарт байрлуулах, самбарын мэдээллийг тогтмол шинэчилж ажиллах алба хаагчийг хэлтсийн даргын тушаалаар томилж, ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэд ахлагч П.Баясалмаа Шилэн дансны тухай хуулийг алба хаагчдаар судлуулж, мөрдүүлэх, хуулийн хугацаанд шилэн дансны үйл ажиллагааг явуулж, шилэн дансны ил тод байдлыг хангаж, дүнг улирал бүр холбогдох газарт хүргүүлж ажиллаж байна.

15

Ажил, үйлчилгээ 1.1.2: Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн.

Шалгуур үзүүлэлт: Хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, ажил үйлчилгээний чанарт ахиц гарсан байна.

(Ажил, үйлчилгээний нэр, шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор хэлтсийн иргэдийн танхимд санал асуулгын 2 дэвтрийг шинэчлэн аялуулж, гарсан санал хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байна. 

Тус хэлтэс нь нууцын зэрэглэлтэйгээс бусад асуудлаар үйл ажиллагааны тайлан, даргын тушаалыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс гэсэн вэб хуудсанд тухай бүр байршуулж хэвшсэн.

Тус хэлтсийн интернэт орчинд ажиллаж буй вэб хуудас болох Bауnzurh.police.mn сайт нь хоногийн 24 цаг хугацаагаар ажиллаж байгаа ба одоогоор уг сайтад тус хэлтэстэй холбоотой ямар нэг гомдол саналтай хүн хандаагүй байна. Тухайн сайтыг ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ш.Энхтайван хөтлөн ажиллуулж байна.

15

Ажил, үйлчилгээ 1.1.3: “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний ажлын албанаас өгсөн үүрэг, даалгаварт тусгагдсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээний хэрэгжилт, үр дүн.

Шалгуур үзүүлэлт: Үзэл баримтлалд тусгагдсан ажил арга хэмжээний хэрэгжилт сайжирна.

Улсын их хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д тусгагдсан  цагдаагийн байгууллагатай холбоотой заалтуудын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Тусгайлсан болон нэг бүрчилсэн хэсэгчилсэн 259 арга хэмжээ зохион байгуулж үр дүнг тооцсон, 1271 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, харуул хамгаалалт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгаж, зөрчлийн талаар 117 мэдэгдэл, зөвлөмж хүргүүлж, зөрчлийг арилгуулж засуулан хариуг авсан, 5703 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан 4446 иргэн, 82 албан тушаалтан, 71 аж ахуйн нэгж байгууллагад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиар 33.302.000 төгрөгийн торгууль оногдуулж, орчиндоо түгшүүр төрүүлдэг, байнга архидан согтуурдаг, гудамж талбай, олон нийтийн газар согтуугаар танхайрсан 143хүнийг шүүхийн шүүгчийн захирамжаар 7-30 хоног баривчлуулж, 14 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулж ажилласан. 

Хэлтсийн удирдлагын зүгээс авлигыг үл тэвчих, ёс зүйтэй байх, шударга ёсыг эрхэмлэн ажиллах талаар алба хаагчдад өдөр тутам үүрэг даалгаврыг амаар болон бичгээр өгч хэлтсийн алба хаагчдын сахилга ёс зүйн тайланг Улаанбаатар хотын цагдаагийн газар болон дүүргийн Засаг даргын тамгын газарт тайлагнаж, үйл ажиллагааны талаар хорооны засаг дарга болон иргэдийн нийтийн хуралд 21 удаа мэдээлэл хийж ажилласан.

Цагдаагийн хэлтэс болон харьяа тасаг, хэсгийн албан байранд иргэдийг удирдлагаас хүлээн авах цагийн хуваарийг гарган самбарт ил байрлуулсан.

Алба хаагчидтай албан ажлаар уулзахаар ирсэн иргэдийг угтах үйлчилгээ үзүүлж буй цагдаа хүлээн авч Иргэдийн танхимд оруулан халуун цай, усаар үйлчилэн хууль эрх зүйн зөвлөгөө өгч, уулзах албан тушаалтантай хурдан хугцаанд холбох арга хэмжээ авч үйлчилж хэвшсэн.

Сахилгын зөвлөгөөнийг хийж цагдаагийн алба хаагчийн ёс зүй, харилцааны соёл, ажлыг хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг хамт олны хурлаар хэлэлцүүлэг хийн санал хүсэлтийг хүлээн авч цаашдын чиглэл зорилгоо тодорхойлсон.

2015 оны эхний хагас жилд иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс цагдаагийн алба хаагчийн авлигатай холбоотой гомдол, мэдээлэл ирээгүй, цагдаагийн алба хаагчдаас авлигатай холбоотой асуудлаар шалгагдаагүй болно.

 

 

 

 

 

 

 

 

 

15

Ажил, үйлчилгээ 1.1.4: Алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт өгч, сахилгын зөвлөгөөн хийж, гарсан шийдвэрийн дагуу арга хэмжээ зохион байгуулж, үр дүнг тооцох.

Шалгуур үзүүлэлт: Алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага дээшилнэ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор цагдаагийн хэлтсийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд оруулж алба хаагчийн сахилга ёс зүйг дээшлүүлэх зорилгоор 1-р улиралд шат дараалсан сургалтуудыг зохион байгуулж, алба хаагч нараа хэсэгчилсэн хэлбэрээр сургалтанд хамруулан ажиллаа.

Тус хэлтэст 2015 оны эхний хагас жилийн иргэд байгууллагаас цагдаагийн алба хаагчид холбогдуулан гаргасан 1, алба хаагчдаас цагдаагийн албан тушаалтанд хандаж гаргасан 24 өргөдөл гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна. Мөн оны эхний улиралд 7 алба хаагч сахилгын зөрчил дутагдал гаргасан ба зөрчил тус бүрт тохирсон хариуцлага, арга хэмжээг тооцож зохих байгууллагад сахилгын мэдээг хугацаанд нь өгч ажилласан. 2015 оны эхний хагас жилд тус хэлтсийн нийт алба хаагчдаас 7 алба хаагч сахилгын зөрчил дутагдал гаргасны 6 нь офицер, 1 нь ахлагч бүрэлдэхүүн байна. Үүнд:

  1. Хариуцлагатай зохицуулагч, цагдаагийн хошууч Н.Галбаатар нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Иргэнтэй зүй бус харьцсан гэх гомдол мэдээллийг Засгийн газрын 11-11 төвөөс ирүүлсний дагуу албаны шалгалт явуулж сануулах арга хэмжээ тооцсон.
  2. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Тэмүгэ нь захиргааны зөрчлийн материалыг буруу бүрдүүлж ажлын хариуцлага алдсан зөрчилд тушаалаар 1 сар 20 хувь цалин бууруулсан.
  3. Мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х.Батзул нь шалтгаангүй олон хоног ажил тасалсан талаар албаны шалгалтыг явуулж тушаалаар 1 сар 20 хувь цалин бууруулсан.
  4. 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Г.Азбилэг, цагдаагийн ахлах ахлагч Б.Батцэрэн нарын үйлдэл дээр нь илрүүлсэн хулгайн хэргийн материалыг хариуцлагатай зохицуулагч хошууч Н.Галбаатар, мэдээлэл хүлээн авагч, ахлах ахлагч Х.Ганбаяр нар нь дуудлага мэдээллийн бүртгэлд оруулаагүй, мөрдөн байцаагч, дэслэгч Д.Мөнхдалай сэжигтнээс байцаалт тайлбар авалгүйгээр цагдаагийн ахлах ахлагч Л.Наранбаатарын гуйснаар өөрт өгч явуулсан зөрчилд албаны шалгалт явуулж цагдаагийн хошууч Н.Галбаатар, цагдаагийн дэслэгч Д.Мөнхдалай нарт тушаалаар 1 сар 20 хувь цалин бууруулах, цагдаагийн ахлах ахлагч Л.Наранбаатарт мөн тушаалаар 2 сар 20 хувь тус тус цалин бууруулж, ахлах ахлагч Л.Ганбаярын үндсэн цалинг ажлын үр дүнгээр 5 хувь хасах арга хэмжээ тооцсон.
  5. 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Г.Азбилэг нь дугаарын хязгаарлалттай өдөр автомашины дугаар сольж байгаад цахим сайтад тавигдсан зөрчилд тушаалаар цалинг 1 сар 10 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэлээр.

  1. Нийт алба хаагчид хуулийг дээдэлж, сахилга ёс зүйн зөрчил дутагдалгүй ажиллах шаардлагатай.
  2. Тасаг албадын дарга болон ахлах байцаагч нар алба хаагчиддаа иргэдтэй зөв боловсон харьцах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, алба хаагч нэг бүртэйгээ тулж ажиллах,
  3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргахгүй, үүрэгт ажлаа хариуцлагатай гүйцэтгэх талаар хяналт тавьж ажиллах баталгааг гарын үсэг зуруулж сар бүр бичгээр авч хэвших,
  4. Тасгийн дарга, ахлахууд зөрчил дутагдлын шалтгаан нөхцлийг бодитой судалж, алба хаагч нэг бүртэй биечлэн ажиллах
  5. Алба хаагчид өөрөө өөрийгөө хөгжүүлэх, биеэ зөв авч явах байдалдаа онцгой анхаарч ажиллах

Алба хаагч бүр албаны бэлэн байдлыг хангаж, цэрэгжилт жагсаалч байдлыг хангаж  ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд уриалсан.

 

 

 

 

 

 

 

 

 

15

Ажил, үйлчилгээ 1.1.5:  Нэгжийн менежерээс алба хаагч нартай 2015 оны үр дүнгийн гэрээг байгуулж, үр дүнг тооцох.

Шалгуур үзүүлэлт: Алба хаагч бүрийн ажил бодитой дүгнэгдэж, ажлын үр дүн дээшилсэн байна.

/нийт ажил үйлчилгээ /

Нэгжийн менежерээс алба хаагч нартай 2015 оны үр дүнгийн гэрээг мөн оны 01 дүгээр сард багтаан байгуулж, үр дүнг тооцон ажиллаж байна.

 

 

15

Ажил, үйлчилгээ 1.1.6: Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн.

Шалгуур үзүүлэлт: Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх авлигаас урьдчилан сэргийлэх ажил сайжирсан байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу тус хэлтсийн салбар төлөвлөгөөг гарган хэлтсийн даргаар батлуулж, төлөвлөгөөнд тусгагдсан заалтуудын хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. 2015 оны эхний хагас жилд иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс цагдаагийн алба хаагчийн авлигатай холбоотой гомдол, мэдээлэл ирээгүй, цагдаагийн алба хаагчдаас авлигатай холбоотой асуудлаар шалгагдаагүй болно.

 

 

15

Ажил, үйлчилгээ 1.1.7: Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтсүүд нь нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг сар, улирлаар бүсчилсэн байдлаар /зэргэлдээ дүүргийн цагдаагийн хэлтэс, тасагтай/ хамтран зохион байгуулсан ажил, үр дүн.

Шалгуур үзүүлэлт: Хамтын ажиллагаа сайжирч, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил үр дүнд хүрсэн байна.

Тусгайлсан болон нэг бүрчилсэн хэсэгчилсэн 259 арга хэмжээ зохион байгуулж үр дүнг тооцсон, 1271 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, харуул хамгаалалт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгаж, зөрчлийн талаар 117 мэдэгдэл, зөвлөмж хүргүүлж, зөрчлийг арилгуулж засуулан хариуг авсан, 5703 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан 4446 иргэн, 82 албан тушаалтан, 71 аж ахуйн нэгж байгууллагад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиар 33.302.000 төгрөгийн торгууль оногдуулж, орчиндоо түгшүүр төрүүлдэг, байнга архидан согтуурдаг, гудамж талбай, олон нийтийн газар согтуугаар танхайрсан 143хүнийг шүүхийн шүүгчийн захирамжаар 7-30 хоног баривчлуулж, 14 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулж ажилласан. 

“Оргодол-Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан сэжигтэн, яллагдагч 9, “Асап” санд гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 49-ийг барьж эрэн сурвалжлалтыг зогсоосон. Өмнөх оны хэн болох нь тогтоогдоогүй 3 цогцосыг хэн болохыг тогтоож ажилласан. “Оргодол-Илрүүлэлт”, “Толь-1”, “Толь-2”, “Илрүүлэлт” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг хариуцсан нутаг дэвсгэрт зохион байгуулж, үр дүнг тооцож ажилласан. 

 

 

 

Ажил, үйлчилгээ 1.1.8: Бүтэц орон тоондоо тохируулж, дотоод нөөц бололцоог ашиглаж хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж буй /хулгайлах/ гэмт  хэргийг илрүүлэх, дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр санаачилж, зохион байгуулсан ажил, үр дүн.

Шалгуур үзүүлэлт: Гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил сайжирна.

-          Бусдын эд хөрөнгө хулгайлах хэргийн 41 хувь нь автомашины толь, эд анги алдагдсан хэрэг бүртгэгдсэнээс 14,16 дугаар хороонд 01:00-06:00 цагийн хооронд орон сууцны хорооллын ил зогсоол дээр дийлэнх нь үйлдэгдсэн байна.

-          Мөн 5 дугаар сарын эхний 14 хоногт гар утас, notebook алдагдсан хэрэг 14 дүгэр сургууль дээр 2, 44 дүгээр сургууль дээр 3, холбоо мэдээллийн их сургууль дээр 2 бүртгэгдсэн. Иймд эдгээр төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан мэдэгдэл, шаардлагыг дээрх байгууллагуудад өгөх, хөдөлгөөнт болон явган эргүүлийг өдрийн цагаар гэр хорооллын гудамжинд, шөнийн цагаар орон сууцны хороолол орчмоор зохион байгуулж ажиллах.

Гэмт хэргийн тоо бүртгэлийн зааврын 4,3,3 дах хэсэгт заасны дагуу гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавих зорилгоор 7 хоногийн 2,5 дахь өдрүүдэд тулгалт хийж хэлтсийн удирдлага алба хаагч нараас өргөдөл гомдол хуулийн хугацаанд шийдвэрлэгдэж байгаад хяналт тавьж шийдвэрлэхэд хүндрэлтэй бэрхшээлтэй байгаа болохгүй байгаа нөхцөл байдлын талаар танилцаж ажилласанаар өргөдөл гомдол хугацаа алдах асуудал таслан зогсоогдож, хуулийн анхны хугацаанд шийдвэрлэгдэж буй гомдол мэдээлэл өсч байна. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд байр, орцыг камержуулах, гэрэлтүүлгийг сайжруулах зорилгоор “Бидний амьдрах аюулгүй орчин” сэдэвт болзолт уралдааныг СӨХ-ны дунд зохион байгуулах ажлыг төлөвлөж байна.

 

 

 

 

 

 

15

Ажил, үйлчилгээ 1.1.9:Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд өөрсдөө өмч хөрөнгө хамгаалах ухамсрыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн холбоо бүхий хамгаалалтыг бий болгох ажлыг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн.

Шалгуур үзүүлэлт: Цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа сайжирна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөршийн хамгаалалт” журам боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг төлөвлөж 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр БЗД-ийн 14-р хороо Зүүн хүрээ хотхонд Хөршийн хяналт арга хэмжээний нээлтийг зохион байгуулж танилцуулгыг Улаанбаатар хотын цагдаагийн газар хүргүүлсэн. 

 

 

15

Ажил, үйлчилгээ 1.1.10: Прокурорын шаардлага бүрийн мөрөөр тодорхой ажил зохион байгуулж, шалтгааныг тогтоох,  хяналт тавьж, үр дүнг тооцох, /прокурорын шаардлагын зөрчил давтагдсан эсэх/ прокурорын шаардлагын тоог урьд оныхоос бууруулсан байх.

Шалгуур үзүүлэлт: Хууль тогтоомжийн хэрэгжилтэд ахиц гарч, хүний эрх хангагдаж, хамтын ажиллагаа дээшилсэн байна.

/нийт ажил үйлчилгээ/

1. Дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхтөрийн 2015.02.06 ны өдрийн 5/04 тоот шаардлагын дагуу мөрдөн байцаагч,цагдаагийн ахмад О.Чулуунбатын гаргасан  прокурорын даалгаврын заалтыг хангаагүй, хугацаа хэтрүүлсэн гэх зөрчилд ахлах мөрдөн байцаагч,орлогч, цагдаагийн ахмад Б.Ганбаатар албаны шалгалт хийж мөрдөн байцаагч О.Чулуунбатад албаны шалгалт хийн дүнг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж сарын үндсэн цалинг 1 сар 20 хувь хасах сахилгын арга хэмжээавч ахмад Б.Ганбаатарт хяналтаа сайжруулан ажиллах талаар үүрэг болгосон.

  2. Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Батболдын 2015.03.10 ны өдрийн 11 дугаартай  шаардлагын дагуу хорих ял нь хойшлогдсон этгээдэд тавьж байгаа хяналтыг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан хэсгийн байцаагч нарын  асуудлыг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж цагдаагийн ахмад Б.Пүрэвсүрэнд зөвлөлийн хурлын тэмдэглэлээр анхааруулж хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Ганцоожид  үндсэн цалинг нэг сар 10 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж цаашид ийм төрлийн зөрчил дутагдал гаргалгүй хяналтаа сайжруулж ажиллахыг хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхбатад үүрэг болгов.

3. Орлогч прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Баасанжавын 2015.03.31-ний өдрийн 6/17 дугаартай албан шаардлагын дагуу Хорих ял нь хойшлогдсон этгээдэд тавьж байгаа хяналтыг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан хэсгийн байцаагч нарын  асуудлыг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж,  дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар баталгаа авч сануулж хэлсэн ба цаашид ийм төрлийн зөрчил дутагдал гаргалгүй хяналтаа сайжруулж ажиллахыг НХЖХТ-ийн дарга, цагдаагийн ахмад Б.Мөнхбатад үүрэг болгов.

4. Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Батболдын 2015.04.01-ний өдрийн 21 дугаартай албан шаардлагын дагуу Мөрдөн байцаагч,цагдаагийн ахмад М.Батмөнх нь 2014250006549 тоот хэрэгт 2015.01.08 наас 2015.01.23 ныг хүртэл 15 хоног хугацаа алдсан, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад О.Чулуунбат нь 2014250005411 тоот хэрэгт 2014.11.28 ны өдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн атлаа 2014.11.21-ний өдөр хохирогч Үнэнбатын биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилж 2014.11.25 ны өдөр дүгнэлт гаргуулсан зөрчилд  цагдаагийн ахлах дэслэгч М.Батмөнх, Б.Батмягмар нарт зөвлөлийн хурлын тэмдэглэлээр анхааруулж мөрдөн байцаагч цагдаагийн ахмад О.Чулуунбатын   үндсэн цалинг ажлын үр дүнгээр  нэг сар 10 хувь бууруулах арга хэмжээ тооцсон.

 

 

 

 

 

 

 

 

 

                   15

Ажил, үйлчилгээ 1.1.11: Хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа олон нийт, нутгийн удирдлага, бусад хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хэрхэн хүргэж, мэдээлж, сурталчилж хамтран ажилласан байдал, үр дүн.

Шалгуур үзүүлэлт: Мэдээлэл, сурталчилгааны ажил сайжирсан байна.

/нийт ажил үйлчилгээ/

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дүүргийн удирдлага болон Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд 2014 онд санал хүргүүлснээр дүүргийн ГХУСАЗЗ-өөс төсөв санхүүг шийдвэрлэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу тус хэлтсийн 7 хорооны нутаг дэвсгэрт 180 камерыг тавьж суурилуулахаас эхний ээлжинд 45 камерын суурилуулалт хийгдэж хүлээлгэн өгөх шатандаа явагдаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэв журмын тасгаас 2015 оны эхний улиралд NTV. TV8. SBN зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран шөнийн шалгалтын ажлыг зохион байгуулж, уг телевизүүдээр иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргүүлсэн. Мөн гэмт хэгргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэлтсийн хороодын нутаг дэвсгэрт явуулын пост ажиллуулж, уг ажлыг UBS, Ийгл телевизээр тус тус цацсан ба Дүүргийн хэвлэл мэдээллийн албатай хамтран  Монголийн үндэсний телевиз, Монгол телевиз, Улаанбаатар таймс сонин, FM-107,5 радио зэргээр иргэд, олон нийтэд сурталчилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг явуулж ажиллаа. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3 дугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”, энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн шалгах, шийдвэрлэх, анхаарвал зохих асуудал, мөн гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт сэдвээр тус хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд  2 цагийн сургалтыг орсон. Сургалтыг бодит жишээ, тоо баримтыг үндэслэн явуулсан нь алба хаагчдад ойлгомжтой, сонирхолтой сургалт болсон юм.

Сургалтын төгсгөлд цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг нь нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсч, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх асуудлаар асууж тодруулах, зөвлөгөө авах тохиолдолд миний бие хэзээд бэлэн хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

Уг сургалтанд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн 41 алба хаагч, нийтийн хэв журам хамгаалах тасгийн 65 алба хаагч, дэмжлэг үзүүлэх тасгийн 10 алба хаагч, нийт 116 алба хаагч хамрагдаж, сургалтын дэвтэрт тэмдэглэлийг хөтөлж, сонирхсон асуултандаа хариулт авч оролцлоо.

Сургалт нь цаг үеэ олсон, ач холбогдолтой сургалт болсныг Дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Очирбуд онцолж,  Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3 дугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуягт талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэнээр сургалт 10.00 цагт дууссан. Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт мал бүхий иргэд байхгүй ба ямар нэгэн бүсчилсэн сургалтанд хамрагдаагүй болно. Малын хулгайн гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан 2 этгээдийн талаарх мэдээллийг Төв аймгийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хүргүүлж ажилласан.

15

Ажил, үйлчилгээ 1.1.12: “Гэр орон сууц, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хоёрдугаар шатны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр дотоод нөөц бололцоог ашиглан хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн.

Шалгуур үзүүлэлт: Алба хаагчдын нийгмийн баталгаа сайжирна.

/нийт ажил үйлчилгээ/

2015 оны 3 дугаар сарын байдлаар тус хэлтсийн нийт алба хаагчдын орон сууцны нөхцөл байдлын талаарх судалгааг гаргаж Улаанбаатар хотын цагдаагийн газарт хүргүүлсэн. Мөн нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд нэн тэргүүнд зайлшгүй хамрагдаж шаардлагатай 5 алба хаагчийг зөвлөлийн хурлаар хэлэлцэн тодруулж нэрсийг холбогдох материалын хамт 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваад хүргүүлсэн.

15

Ажил, үйлчилгээ 1.1.13: Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, идэвх санаачилгыг өрнүүлэх үүднээс дотооддоо алба хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх мэргэжлийн болон бусад сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, үр дүнг тооцох.

Шалгуур үзүүлэлт: Алба хаагчдын албандаа итгэх итгэл, мэдлэг, ур чадвар дээшилсэн байна.

/нийт ажил үйлчилгээ/

Алба хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Хууль сахиулах Их сургуульд 2 алба хаагч 2015-2016 оны хичээлийн жилд суралцаж байна.

2015 оны эхний хагас жилд Эргүүл, хамгаалалт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн ахмад Ш.Энхтайван  2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр ЦБҮАЖ-ын Код 401,402,403 “Эргүүлийн үүрэг гүйцэтгэх, авто эргүүлд ажиллах” талаар  авто блон явган эргүүлийн 35 алба хаагчдад 40 минутын сургалт, 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар Зэвсэгт хүчний  189-р ангид 86 хүнд 1 цагийн сургалт,  2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дүүргийн Онцгой байдлын албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Энхтүвшинтэй хамтран “Газар хөдлөлтийн гамшигийн үед учирсан хор уршигийг арилгах ажиллагаа” сэдэвт сургалтыг хэлтсийн нийт алба хаагчдад 01.20 минут,  03 дугаар сарын 05–ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчдад “Галт зэвсэг хадгалах хамгаалах, бүртгэх, тавьж олгох” сэдвээр ЦБҮАЖ-ын код 235-р хэв журмын 84 алба хаагчдад сургалт зохион байгуулж ажилласан.

Алба хаагчдаас өдөр тутам үйл ажиллагаандаа зайлшгүй удирдлага болгон ажиллах шаардлагатай “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ын “Эргүүлийн үүрэг гүйцэтгэх” /код-402/, “Авто эргүүлийн ажиллах” /код-403/, “Морьт эргүүл хийх” /код-404/, ЦЕГ-ын даргын 2011 оны 11-р сарын 14-ний өдрийн 598 тоот тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандарт” сэдвүүдээр хэлтсийн хэмжээнд сургалтыг зохион байгуулсан.

Сургалтаар үзэж судалсан болон дээд удирдах байгууллагаас ирсэн албан даалгавар, сургалтын материал, тушаал, зорилтоор сургалтын шалгалтын тест боловсруулан хэсэгчилсэн шалгалтыг 1 удаа алба хаагчдаас авч дүгнэсэн.

15

Ажил, үйлчилгээ 1.1.14: Алба хаагчдыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулсан байдал.

Шалгуур үзүүлэлт: Алба хаагчдын орон сууцны нөхцөл дээшилсэн байна.

2015 оны 3 дугаар сарын байдлаар тус хэлтсийн нийт алба хаагчдын орон сууцны нөхцөл байдлын талаарх судалгааг гаргаж Улаанбаатар хотын цагдаагийн газарт хүргүүлсэн. Мөн нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд нэн тэргүүнд зайлшгүй хамрагдаж шаардлагатай 5 алба хаагчийг зөвлөлийн хурлаар хэлэлцэн тодруулж нэрсийг холбогдох материалын хамт 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваад хүргүүлсэн.

15

Ажил, үйлчилгээ 1.1.15: Алба хаагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах.

Шалгуур үзүүлэлт: Алба хаагчдын аюулгүй байдал хангагдана.

Алба хаагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

10

Ажил, үйлчилгээ 1.1.16: Цагдаагийн байгууллагын хэмжээнд алба хаагчдыг өргөнөөр хамруулсан спортын уралдаан, тэмцээн зохион байгуулсан байдал, үр дүн

Шалгуур үзүүлэлт: Алба хаагчдын ур чадвар дээшилсэн байна.

Алба хаагчийн бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хэлтсийн бялдаржуулах төвийг нээлттэйгээр ажиллуулж байгаа ба нийт бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуультай гэрээ байгуулан 7 хоног бүрийн 2 дахь өдөр 18.00-21.00 цагийн хороонд спорт тоглоомуудаар хичээллүүлэн тэмцээн уралдаан зохион байгуулж, алба хаагчдын чөлөөт цаг болон эрүүл, мэнд, бие бялдар, чийрэгжилтэд анхаарч ажиллаж байна. Дүүргийн засаг даргын нэрэмжит Спортын олон төрөлт тэмцээн 2015 оны 05 дугаар сарын 15-наас 17-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тэмцээнд манай хэлтсийн баг нийлбэр дүнгээр "Дэд байр" эзэлж "Цом" 1 сая төгрөгийн батламжаар шагнуулсан ба энэхүү "Цом"-ыг авахад манай эрэгтэй баг тамирчид гар бөмбөгийн төрлөөр "Алтан медаль", Цагдаагийн дэслэгч Т.Дорждэрэм Ширээний теннисний төрлөөр "Алтан медаль", "Шатар"-ын төрлөөр цагдаагийн дэслэгч Г.Ганцолмон "Мөнгөн медаль", Цагдаагийн ахлагч Б.Энхчимэг "Хүрэл медаль", "Дартс"-ын төрлөөр НХЖХТ-ийн дарга, цагдаагийн ахмад Б.Мөнхбат, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х.Хатанбаатар, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад н.Мөнхжин нар "Алтан медаль" тус тус хүртсэн. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Олон Нийтийн Аюулгүй Байдлыг Хангах Албаны Хамгаалалтын 1 дүгээр газраас зохион байгуулсан Монгол улсын спортын гавьяат тамирчин, цагдаагийн дэд хурандаа Н.Баатарболдын нэрэмжит "Монгол цагдаа-2015", "Самбо" бөхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан ба уг тэмцээнд манай хэлтсээс оролцсон цагдаагийн ахмад Д.Ихтамир +100 кг-ын жинд 1 дүгээр байр эзэлж "Алтан медаль", цагдаагийн дэслэгч Т.Баттөгс +63 кг-ын жинд 1 дүгээр байр эзэлж "Алтан медаль", тус жинд цагдаагийн ахлах ахлагч А.Чанцалнямаа 2 дугаар байр эзэлж "Мөнгөн медаль" тус тус хүртсэн.

15

Ажил, үйлчилгээ 1.1.17: Байгууллагаас чөлөөнд гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах.

Шалгуур үзүүлэлт: Ахмад залуу үеийн холбоо бэхжинэ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан нийт 44 ахмадуудаас 33 ахмад  2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15.00 цагаас Баянзүрх дүүргийн .... дугаар хороо Бөхийн өргөөний ард байрлах “Гэр” ресторанд хүрэлцэн ирж, хүлээн авалтын арга хэмжээнд оролцлоо.

Хүлээн авалтанд хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном, дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Очирбуд, Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Лхагвасүрэн, ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэд ахлагч П.Баясалмаа, ахлах байцаагч нар болон хамт олны төлөөлөгчид ахмадуудад хүндэтгэл үзүүлж ажилласан

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-11-25
Эрэн сурвалжилж байна